Товч мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020-2021 ОНЫ ...

БНСУ-аас эх орон руугаа ирэхийг хүссэн монгол иргэд ...

КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, ...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ...

2025 оны 04-р сарын 29

Аж нэгж байгууллагуудын дунд аян зарлаж байна

Аж нэгж байгууллагуудын дунд аян зарлаж байна
27 May

Орхон аймаг “Ногоон Эрдэнэт” төслийг хэрэгжүүлж, энэ жил 200 мянган мод тарихаар төлөвлөсөн. Үүний 90 мянган модыг нь хаврын мод  тарилтаар тарьсан юм.

Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг дарга С.Батжаргалын санаачлагаар аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Арчилъя, Ургуулъя” аяныг зарлаж байна. Тарьсан модоо арчилж, ургуулахын тулд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг идэвхжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү аяны зорилго оршино.

Тарьсан модоо хэрхэн арчилж, ургуулж буйгаар аяныг дүгнэж, шалгаруулалт явуулах бөгөөд дараах байдлаар шагнаж, урамшуулах юм байна.

Аж ахуйн нэгж байгууллага:

Нэгдүгээр байр-2 тус бүр 500 000 төгрөг

Хоёрдугаар байр-2 тус бүр 400 000 төгрөг

Гуравдугаар байр-3 тус бүр 300 000 төгрөг

Иргэн:

 Нэгдүгээр байр-2 тус бүр 150 000 төгрөг

Хоёрдугаар байр-2 тус бүр 100 000 төгрөг

Гуравдугаар байр-3 тус бүр 50 000 төгрөг

Холбоотой нийтлэл