Товч мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020-2021 ОНЫ ...

БНСУ-аас эх орон руугаа ирэхийг хүссэн монгол иргэд ...

КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, ...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ...

2025 оны 12-р сарын 24
Нийгэм

Эрдэнэт хотын үйлдвэрлэгчдэд цахим худалдааны шинэ боломж нээгдлээ

Эрдэнэт хотын үйлдвэрлэгчдэд цахим худалдааны шинэ боломж нээгдлээ
19 August

Эрдэнэт хотын үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх шинэ сувагтай боллоо. Цахим Эрдэнэт ХХК-ийн хөгжүүлсэн Erdenet24 аппликейшн “Эрдэнэтэд үйлдвэрлэв” цэсийг нээж, орон нутгийн үйлдвэрлэгчдэд цахим дэлгүүрээ үнэ төлбөргүй нээх боломжийг олгож байна.

Тус платформ нь 20,000 гаруй идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд үйлдвэрлэгчид дараах боломжуудыг авах юм:

Бүтээгдэхүүнээ аппликейшнд үнэ төлбөргүй байршуулах

Хүссэн тохиолдолд захиалга, хүргэлтийн системд нэгдэх

Хэрэглэгчдэд шууд борлуулах сувгийг бий болгох

Одоогоор хамтран ажиллах үйлдвэрлэгчид, байгууллагуудыг бүртгэж эхэлжээ. Эхний ээлжийн хамтрагчдын мэдээллийн санг бүрдүүлж байгаа тул оролцогчид шинэ зах зээлд түрүүлж нэвтрэх боломжтой гэж Цахим Эрдэнэт ХХК-аас мэдээллээ.

Энэхүү санаачилгыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин ажиллаж байна.

 

Холбоо барих мэдээлэл:

Facebook хуудас: Erdenet24.mn

И-мэйл: info.erdenet24@gmail.com

Утас: 99359024

Холбоотой нийтлэл