Товч мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020-2021 ОНЫ ...

БНСУ-аас эх орон руугаа ирэхийг хүссэн монгол иргэд ...

КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, ...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ...

2025 оны 05-р сарын 07
Гадаад мэдээ

БНСУ-д хөдөлмөр эрхэлдэг иргэдээ осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа

БНСУ-д хөдөлмөр эрхэлдэг иргэдээ осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
25 September

БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв нь өнөөдөр /2020.09.25/ БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа. Энэхүү гэрээ нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийг үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сургалтад хамруулах, мэдээллээр хангах, сургалтын материалыг монгол хэл дээр эмхтгэн хэвлүүлж тараах, БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх сургалтад хамруулах болон хүний нөөцийн туршлага судлах үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чухал ач холбогдол бүхий гэрээ юм.

Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн дарга Д.Баярмандах, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Тасгийн дарга Я.Энхбаясгалан, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйг эрхлэх газрын Сургалтын төвийн захирал Шинь Ин Жэ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны төвийн дарга Гвон Жүн Гю болон албаны бусад хүмүүс оролцов.

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд сүүлийн жилүүдэд ажлын байран дээрх үйлдвэрийн осол гэмтэлд олноор өртөх болжээ. 2019-2020 оны байдлаар ажлын байран дахь үйлдвэрийн осолд өртөн тус төвд хандсан  Монгол Улсын нийт 403 иргэнд Солонгосын Хөдөлмөр халамжийн корпораци, Үйлдвэрийн ослын даатгалын газраас 345 371 476 воны нөхөн олговор олгуулсан байна.

Холбоотой нийтлэл