Товч мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020-2021 ОНЫ ...

БНСУ-аас эх орон руугаа ирэхийг хүссэн монгол иргэд ...

КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, ...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ...

2024 оны 12-р сарын 23
ГОК

Ил уурхайнхан ЭКГ-12К Экскаваторыг хугацаанаас нь сарын өмнө угсарч түүхэн амжилт тогтоолоо

Ил уурхайнхан ЭКГ-12К Экскаваторыг хугацаанаас нь сарын өмнө угсарч түүхэн амжилт тогтоолоо
28 December

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хамт олон 60 хоногийн хугацаанд угсрах даалгавартай ЭКГ-12К экскаваторыг 35 хоногт буюу хугацаанаас нь 25 хоногийн өмнө угсарч дуусган, өнөөдөр ажилд гаргалаа. “Ковид-19” цар тахлын улмаас ОХУ-ын мэргэжилтнүүд ирэх боломжгүй болсон ч тус цехийн инженер техникийн ажилтнууд дотоод нөөц бололцоонд тулгуурлан сар гаруйн өмнө угсарсан нь дэлхийн хэмжээнд хамгийн богино хугацаанд дуусгасан түүхэн амжилт болжээ. Тэдний мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, зохион байгуулалтын талаар  уг экскаваторыг үйлдвэрлэгч  ОХУ-ын Из-Картэкс компани сайшаан, тус улсын зарим хэвлэлүүдэд онцолсон байна. Түүхэндээ анх удаа нэг экскаваторыг 35 хоногт чанарын өндөр түвшинд угсарсан Ил уурхайнхан 2020 оны хөрөнгө оруулалтаар нийт хоёр ширхэг ЭКГ-12К экскватор, нэг СБШ-250  өрмийн машин угсарч, ашиглалтад хүлээн авчээ. Энэхүү уулын үндсэн гурван техник ажилд гарснаар Эрдэнэт үйлдвэрт 1,9 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг өгөх юм. Энэ нь Ил уурхайн хамт олны зүгээс  үйлдвэртээ болон улс орондоо барьж буй бэлэг болж байна гэж Үйлдвэр техникийн албаны дарга Ц.Шинэдорж ярилаа. Шинэ ЭКГ-12К экскаватораар хүч нэмснээр Ил уурхайд нийт 11 экскаватор, 7 өрмийн машин уулын ажил гүйцэтгэхээр боллоо.

 

Холбоотой нийтлэл