Товч мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020-2021 ОНЫ ...

БНСУ-аас эх орон руугаа ирэхийг хүссэн монгол иргэд ...

КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, ...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ...

2024 оны 12-р сарын 23
ГОК

ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИН АЖИЛЛАХ ТУХАЙ ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ТУШААЛ ГАРЛАА

ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИН АЖИЛЛАХ ТУХАЙ ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ТУШААЛ ГАРЛАА
24 March

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 43-р тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын А/98 тоот тушаал гарлаа. Уг тогтоолын зорилго нь цар тахлын энэ үед төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хэмнэлтийн горимд шилжүүлж, шат дамжлага, чиг үүргийн давхардлыг арилгах, үйл ажиллагааны удирдлага, чиглэл, бүтэц, орон тоог оновчтой болгох, зардал бууруулах, хөрөнгийг үр ашигтай зарцуулахад чиглэж байгаа юм. Үүнтэй уялдуулан Ерөнхий захирлын тушаалаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдлаа. Үүнд:

  • Үйлдвэрийн газрын ашигт ажиллагааны түвшнийг хадгалах,
  • 2021 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшнийг хэрэгжүүлэх, боломжит зардлын хэмнэлтийг бүх түвшинд гаргах,
  • Үйлдвэрийн газарт шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоо нэмэгдүүлэхгүй байх,
  • Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд коронавирусын цар тахал, түүнээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагавар, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд хөдөлмөр зохион байгуулалтын өөрчлөлт хийх,
  • Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, төлөвлөгөөтэй уялдуулан хүний нөөц бэлтгэх ажлыг дотоод нөөц боломжид тулгуурлан зохион байгуулах,
  • ҮЭХ-той байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээнд зааснаас бусад тохиолдолд цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх, ажлын үр дүнтэй уялдуулан олгодгоос бусад тэмдэглэлт ой, мэргэжлийн баяр зэргийг тохиолдуулан шагнал урамшуулал олгохгүй байх,
  • Хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан зарим нэр төрлийн барааны худалдан авалтыг зогсоож, төлөвлөгөөнөөс хасах, бичиг хэрэгслийн материалын тоо хэмжээг бууруулах ажлыг зохион байгуулах,
  • Үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх болон үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээнд хяналт тавьж, хэмнэлтийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг ажил төлөвлөжээ.

Энэхүү тушаалаар баталсан арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг хангуулж, хэрэгжилтийг зохион байгуулан, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Ерөнхий захирлын чиглэл хариуцсан орлогч нарт үүрэг болгов.

Холбоотой нийтлэл