Товч мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020-2021 ОНЫ ...

БНСУ-аас эх орон руугаа ирэхийг хүссэн монгол иргэд ...

КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, ...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ...

2024 оны 12-р сарын 23
Эрүүл мэнд

Орхон аймаг хяналтаа сулруулах болоогүй

Орхон аймаг хяналтаа сулруулах болоогүй
28 December

Орхон аймагт ковид-19 халдварын хамгийн сүүлийн тохиолдол 12-р сарын 7-нд бүртгэгдсэнээс хойш 21 хоногт шинээр  халдвар гараагүй. Ингэснээр тархвар судлалын заалтаар  голомтыг хумиж чадсан гэж үзэж байна. Аймгийн хэмжээнд 2020 оны 11-р сарын 11-ээс хойш 50 мянга гаруй шинжилгээг хийгээд байна. ЭНэ нь нийт хүн амын 50 орчим  хувьд ковид-19 халдварыг илрүүлэх шинжилгээ хийгдсэн гэсэн үг. Мөн 12-р сарын 2-оос "Нэг өрх Нэг гишүүн" шинжилгээг эхлүүлсэн. Одоогийн байдлаар 23 мянган өрх буюу  аймагт бүртгэлтэй иргэдийн 70 орчим хувь нь уг шинжилгээнд хамрагджээ. Шинжилгээгээр хүн амд халдвар тархсан болон сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Дэлхий дахинд вирусний мутацид орсон шинэ халдвар илэрч, нийслэл хотод халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдсээр байгаа учраас аймгийн онцгой комиссоос хяналтаа сулруулахгүй, бэлэн байдлыг хангаж, ард иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх, олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг зөвлөв.

Орхон аймгаас зорчих хөдөлгөөн хийх иргэдээс журмын дагуу  PCR шинжилгээг авч байна.

Холбоотой нийтлэл