Эрүүл мэндийн салбарт ажиллах боловсон хүчин дутагдалтай байна. Энэ салбарт ажиллахын тулд олон жил суралцах шаардлага гардаг, мэргэжил дээшлүүлж, нарийн мэргэжил эзэмшихээр тодорхой давтамжтай суралцдаг нь боловсон хүчний байдалд нөлөөлдөг аж. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт ажилчдын талаас илүү хувь нь залуу боловсон хүчин байна.
Орхон аймгийн удирдлагуудын зүгээс эрүүл мэндийн салбарыг анхаарч, шинэчлэл хийхээр ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Эрдэнэт хот “Эмчийн хөгжлийн төв”-тэй болох нь. Ингэснээр орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнууд боловсрол мэдлэгээ дээшлүүлэх, мэргэших, туршлага солилцоход Улаанбаатар хотыг зорьж зардал, чирэгдэл болохгүй хэмээн аймгийн Засаг дарга С.Батжаргал онцоллоо. Уг төв нь цахим сургалтуудыг хийх бүрэн боломжтой аж. Энэхүү төвийг түшиглэн эмч, эмнэлгийн ажиллагсдад зориулсан орон сууц барих ажлыг эхлүүлнэ гэв. Түүнчлэн аймгийн ЭМГ-ыг захын хороолол төвлөрүүлэхээр болжээ.