Сүүлийн 24 цагт коронавирусын халдварын 85 тохиолдол нэмж батлагдан халдварласан иргэдийн тоо аймгийн хэмжээнд 2978 боллоо. Үүнээс эдгэрсэн хүний тоо 1777 байна.
Коронавируст халдварын улмаас манай аймагт 7 хүн нас бараад байна. Одоо 339 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 284, хүндэвтэр 41, хүнд 13, нэн хүнд 1 хүн байна. Харин 777 хүн гэрээр эмчлүүлж байгаагаас 301 нь хүүхэд байна.