Товч мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020-2021 ОНЫ ...

БНСУ-аас эх орон руугаа ирэхийг хүссэн монгол иргэд ...

КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, ...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ...

2024 оны 12-р сарын 23
Эрүүл мэнд

Короновирус хаана ч байж мэднэ

Короновирус хаана ч байж мэднэ
08 February

Манай аймагт цар тахал бүртгэгдээгүй 63 хонож байна. Халдварыг барьж, дэглэмээ сайн баримталж байгаа ч энэ бол зөвхөн аймгийн Онцгой комиссын ажил биш гэдгийг Засаг дарга бусад байгууллагуудад анхаарууллаа. Тухайлбал, аймгийн Эрүүл мэндийн газарт энэ чиглэлээр өгөх мэдээлэл, иргэдэд хүргэх зөвлөмж тун хомс байна. Угтаа бол ЭМГ тогтмол мэдээлэл өгч ажиллах ёстой. Цар тахалын халдвар эрчимтэй байгаа нийслэлээс иргэдээ татан авч байгаа энэ үед шинжилгээ авах, иргэдэд мэдээлэл өгөх ажлаа хийгээч ээ Эрүүл мэндийн газрын дарга аа!

Нууц үедээ илэрдэггүй энэ аюулт тахал хаана ч байж мэднэ. Гэтэл хотоос ирсэн иргэдээс шинжилгээ авсан мэдээлэл өгчихөөд Эрдэнэтийн иргэдээ орхигдуулж байгааг Засаг дарга С.Батжаргал санууллаа. Тэрээр “ЭМГ-ын дарга Д.Сүхээ та энэ асуудлаа тодорхой болгож, хэвлэл мэдээллээр дамжуулан иргэдэд мэдээлэл өг. Эрдэнэтийнхээ иргэдээс шинжилгээ авахгүй юм уу? Цар тахал ороод ирсэнийг мэдээгүй яваа юм биш биз дээ” хэмээн хатуухан хэллээ. Иргэд минь өөрсдийгөө хамгаалж, дэглэмээ сайн баримтлахыг хүсье.

Холбоотой нийтлэл