Өнөөдөр аймгийн удирдлагууд БОЭТ-ийн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэх, цаашдын үйл ажиллагаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Энэ хүнд үед хотынхоо иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагч, ажиллагсдад урамшуулал олгохоор шийдвэрлэж, үүнд шаардлагатай 30 сая төгрөгийг аймгийн төсвөөс гаргахаар боллоо.