Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн багш, ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулах ажлыг БСУГ-аас зохион байгуулж байна. Орхон аймгийн хэмжээнд 31 цэцэрлэг, хувийн болон улсын өмчийн 23 сургуулийн нийт 1537 хүн ажиллаж байна. Эдгээр ажиллагсдын үзлэг, шинжилгээг ЭМГ-тай хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Багш, ажиллагсдыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсанаар хүүхдүүдэд халдвар тараах эрсдэлийг бууруулах, халдварт өвчин тархах эрсдэлийг багасгах ач холбогдолтой юм. Сургууль, цэцэрлэгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, нэг ангид 25-аас доошгүй хүүхдийг бага цагаар хичээллүүлэхээр болсон байна.