Орхон аймгийн хэмжээнд 2021 оны хавар нийт 2 мянга гаруй метр квадрат талбайн замыг нөхжээ. Гэвч борооны улмаас 2800 метр квадрат зам эвдэрч, зайлшгүй шаардлагатай 1710 метр квадрат замыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөж дуусгахаар болсон байна.
Замыг халуун асфальтаар нөхөх ажилд орон нутгаас 100 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн аж. Мөн бэлэн байгаа 20 тн хүйтэн асфальтаар нөхөлт хийж цаашид татан авалт хийхийг Хотын захирагчийн албанаас мэдээллэсэн юм.
Замын хөдөлгөөнд саад учруулах эрсдэл ихтэй Дэнж, Эрдэнэ болон Даваат, Шанл багийн урд хэсэг, байр хоорондын замыг нөхөж засварлана. Замын нөхөөсийг чанартай, урт настай хийхэд Хотын захирагчийн албанаас хяналт тавин ажиллаж байна.