Орхон аймагт дельта вирус илэрсэн учраас эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт явуулахад эргэлзээтэй байна. Гэвч боловсролын салбараас аль болох хөл хорио хийхгүйгээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангасан юм. Хэрвээ эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдээ халдвар авах эрсдэлтэй гэж үзвэл сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хандаж, хүүхдээ цахимаар хичээллүүлэх бүрэн боломжтой.