Товч мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 2020-2021 ОНЫ ...

БНСУ-аас эх орон руугаа ирэхийг хүссэн монгол иргэд ...

КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАЛАА

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ, ...

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ...

2024 оны 12-р сарын 23
Хөрөг/ярилцлага

Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийн 7-р тойрог Дэнж багт МАН-аас нэр дэвшигч ДАВААДОРЖИЙН УУГАНБАЯР: Ажлын амтыг мэдэрсэн ур чадвар хэн ч бул

Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийн 7-р тойрог Дэнж багт МАН-аас нэр дэвшигч ДАВААДОРЖИЙН УУГАНБАЯР: Ажлын амтыг мэдэрсэн ур чадвар хэн ч бул
08 October

-Биологич яагаад улстөр рүү татагдаад орчихсон юм бэ?

-Залуус дүү нараа харж байхад оюутан болоод “Би биологич, багш, эмч болно” гэж сонгосон мэргэжилдээ хайрцаглагдахгүйгээр илүү чөлөөтэй сэтгэж, боломжийг эрэлхийлж, алдаж онож, суралцаж чадаж байгаа нь анзаарагддаг. Тиймдээ ч оюутны амьдрал дунд өөрийгөө маш олон зүйлд зоригтой сорьдог болжээ. Бидний үед нэг мэргэжил сонгосон бол тэр ангиа амжилттай төгсөх тухай л боддог өрөөсгөл ойлголтод хязгаарлагдчихдаг байсан нь нийтлэг үзэгдэл. Эргээд бодоход оюутны дөрвөн жил хүнд өөрийгөө танин мэдэх, “Би хувь хүнийхээ тухайд хэн юм бэ, Би энэ нийгэм хамт олон дунд ямар байр суурьтай байж хэр хэмжээний үүрэг хариуцлага үүрэх чадамжтай хүн юм бэ” гэдгээ ойлгох цаг хугацаа юм байна. Азтай нь би их сургуулийн оюутны холбооны үйл ажиллагаанд оролцож өөрийнхөө “зан чанар, чадамж”-ийг тодорхой хэмжээнд танин мэдэж нийгмийн амьдралд идэвхтэй оролцох сонирхолтойгоо ойлгосон. Тиймдээ ч нутагтаа ирж ажил амьдралаа төвхнүүлж эхэлсэн цагаасаа мэргэжлийн ажлаа хийнэ гэж өөрийгөө хүчлэлгүй олдсон боломж бүрийг туршиж үзэж, ажил гололгүй хийсээр олон нийтийн ажилд идэвхтэй оролцсоор өдий хүрсэн байна даа.

-Энэ сонголт чинь зөв байсан гэж үү?

-Тийм, маш зөв сонголт байсан. Мэргэжлээрээ ажилласан бол эзэмшсэн мэргэжил, багш нарын минь заасан сургасан бүхэн ажлын байран дээр надад маш их дэм болж би тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ л би өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг.

-Гэхдээ манайхан “мэргэжил ажил үүрдийнх, албан тушаал зуурдынх” гэдэг шүү дээ.

-Диплом бичигдсэн байгаа мэргэжил нэг асуудал. Харин хамт олны нэг хэсэг болж ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн цаг хугацаа, тэнд эзэмшсэн ур чадвар бол хүнд юугаар ч орлуулахгүй, хэн ч булааж авахгүй үл хөдлөх хөрөнгө.

-Орон нутгийн сонгуульд нэр дэвших үнэмлэхээ гардаж авлаа. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад дөрвөн жил бүрэн эрхтэй оролцсон төлөөлөгч иргэдээрээ ажилдаа дүн тавиулах цаг боллоо. Дараагийн өрсөлдөөнд хэр итгэлтэй оролцож байна?

-Хүн хэлсэн үгэндээ эзэн байх сайхан. Тиймээс тухайн үед намын мөрийн хөтөлбөрөөр амласан амлалтуудаа ажил хэрэг болгохын төлөө ажилласан.

-Төлөөлөгч хүн тойрогтоо илүүтэй анхаарч ажиллах нь зөв ч хэтэрхий асуудлыг жижигрүүлээд байх шиг санагддаг. Таны хувьд тойрог уу, том зургаар нь харж асуудалд хандаж байна уу?

-Ер нь бол энэ дөрвөн жилд тойргийн баг руу хандсан асуудалд илүүтэй анхаарч ажилласан. Төлөөлөгчийн үндсэн ажил ч энэ. 2016 оны сонгуульд нэр дэвшихээр үнэмлэхээ гардаж аваад сэтгүүлчийн асуултад “Дэнж багийн иргэдийн өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлага” гэж хариулж байсан. Одоо ч энэ итгэл үнэмшил минь хэвээрээ. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жил надад Эрдэнэт хотынхоо хөгжлийг том зургаар нь харж нийтийн эрх ашгийг нэгд тавьж ажиллах ёстой гэдгийг баттай ойлгуулсан цаг хугацаа байлаа.

-Та Дэнж багийнханд тус ашгаа өгсөн гурван ажлыг онцлооч?

-Манай багийн хувьд ундны усны хангамжийг шийдвэл амьдралын чанарыг сайжруулахуйц үр дүнд хүргэнэ. 2015 онд, тухайн үед шийдвэр гаргаж байсан нөхдүүд усан сан байгуулж, улсын комисс хүлээгээд авчихсан. Харамсалтай нь моторын хүчин чадал нь хүрдэггүйгээс одоог хүртэл усан сан ажилладаггүй. Усан сан ажиллахгүй байгаагаас өнгөрсөн дөрвөн жилд байгуулсан хэд хэдэн ухаалаг худгаа ашиглаж, айл өрхүүдээ цэвэр усаар хангаж чадахгүй байсаар л байна.

-Засчихаж болдоггүй юм уу. Хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй байна уу?

-Моторынх нь хүчин чадлыг нэмье гэхээр улсын комисс хүлээгээд авчихсан байгууламжид нэмэлт хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ хийх нь тодорхой журам дүрмээр хязгаарлагдчихсан байдаг. Нэлээд хөөцөлдсөний эцэст асуудлыг нааштай шийдэж орон нутгийн төсөвт моторын хүчин чадлыг нэмэхэд зарцуулах 70 орчим сая төгрөг тавиуллаа. Удахгүй ухаалаг худгуудаа ашиглаж эхэлнэ. Би өөрөө гурван хүүхэдтэй гэр бүлийн тэргүүн. Хүүхдүүдээ, гэр бүлээ дагуулаад амралтын цагаа аятай сайхан өнгөрүүлэх газар үнэхээр хэрэгтэй байдаг. Тийм ч учраас өнгөрсөн дөрвөн жилийн онцлох ажлаар Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнг нэрлэмээр байна. Бидний хамтын шийдвэрүүдээр ажил хэрэг болсон дараагийн онцлох ажил бол Шинжлэх ухаан технологийн парк байгуулсан явдал байлаа. Эрдэнэт хот өөрөө үйлдвэрлэгч байя гэсэн цогц бодлогын хүрээнд эхлүүлсэн энэ ажил одоо Засгийн газрын бодлогоор дэмжигдэж байгаа нь бахархалтай. Зөв ажлын анхдагчид Эрдэнэтчүүд байлаа гэж бодохоор үнэхээр онгирмоор санагддаг шүү.

-Сонгууль бол ялалт эсвэл ялагдал. Энэ удаагийн сонгуульд хэр итгэлтэй оролцож байна даа.

-Хэн ч ялна гэж аливаа өрсөлдөөнд ордог. Хэрвээ би амлалтуудаа биелүүлээгүй бол өрсөлдөөнд орохгүй байх байсан.

-Ялагдлын хүчийг мэдэхгүй хүн ялалтын амтыг бүрэн ойлгохгүй л дээ.

-Санал нэг байна. Би ч бас унаж үзсэн. 2012 оны сумын сонгуульд 30 гаруй хүний саналаар унаад итгэл төрсөн шүү. Цөөхөн хүний саналаар уначихаад ялагдлын тухай бодохоосоо илүүтэй “Сайн ажиллавал, зөв бодолтой байж өөрийгөө ойлгуулбал хүмүүс дэмжих юм байна” гэсэн маш том хүчийг мэдэрсэн.

-Эрдэнэт хотын ирээдүйг хэрхэн хардаг бэ?

-Анх Эрдэнэт хотыг үүсгэн байгуулахдаа Эрдэнэтийн овооны баялагт суурилсан бодлого барьж байсан. Ашиглалтын нөөц тухайн үедээ 40 орчим жил гэж тооцож байсан юм билээ. Өнөөдрийн байдлаар дахиад 60 гаруй жил ашиглах нөөц тогтоочихлоо. Гэхдээ хөгжлийн ирээдүйгээ дан ганц үйлдвэрт түшиглэсэн байдлаар тооцож төлөвлөх нь өрөөсгөл. Хүндээ итгэсэн бодлого тодорхойлох нь өнөөгийн бидний үүрэг, хариуцлага болов уу. –

-Ирэх дөрвөн жилд МАН-ын багийг дэмжвэл Дэнж багт ямар хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаа бол?

-Маш олон ажлууд биднийг хүлээж байна. Цөөн хэдийг онцольё. Цэвэр усны хангамжийг шийдэх нь нэн тэргүүний зорилт. Дараагийн зорилт нь багийн хөгжлийн төв байгуулна. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэндээ илүү ойртох учиртай. Багийн хөгжлийн төвд ахмадууд маань цугладаг ордонг хамтатган байгуулахаар төлөвлөгдсөн. Энэ хөрөнгийг улсын төсөвт суулгах нь хамгийн их хөөцөлдөлгөө шаардсан ажил болох байх аа. Иргэдийн, өрх гэрийн амьжиргааг дэмжих төсөл хөтөлбөр, зээл тусламжууд “хэнд ямар шалгуураар очиж байгаа, эргэн төлөлт ямар байгаа” зэрэг төрийн үйлчилгээг иргэд шууд хянадаг шилэн тогтолцоог бий болгох амбиц бидэнд байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар энэ тал дээр хүчтэй ажиллаж эхэлсэн. Энэ ажлыг орон нутгийн хөрсөнд буулгах зорилтыг Эрдэнэтчүүд бид манлайлна гэж итгэж, зүтгэнэ дээ.

Холбоотой нийтлэл

Баасангийн Отгонбат: Зэст баг ирэх онд өөрийн гэсэн байртай болно

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн ...